WordPress-ийн талаар
WordPress нь энгийн ажиллагаатай вэб сайт байгуулах, удирдахад хэрэгтэй элементүүдийг багтаасан программ юм. Уг программын хамтаар бусад плагин программ,виджедүүтийг нэмэн суулган,энгийн веб сайтыг нарийн ажиллагаатай томоохон веб болгон хөгжүүлдэг. Веб сайт хийх төлөвлөгөөний дагуу программ хангамжийн дизайн, веб дизайн, агуулга удирдах систем, өгөгдлийн сангийн бүтэц ба зохион байгуулалтыг гаргана.Веб сайтын дизайныг хэрэглэгчдэд ойлгомжтой,ашиглахад хялбар байдлаар төлөвлөнө. WordPress программыг өөрийн зорилгодоо нийцүүлэн веб сайтыг сонгож ажиллуулах боломжтой.
Үүнд:
-Сэтгүүл(нийтлэл)хэлбэрийн веб сайт
-Цахим арилжааны веб сайт
-Статик төрлийн веб сайт
-Нийгмийн сүлжээний веб сайт
-Блог
Админ болон WordPress веб сайт:
-WordPress программыг суулгаснаар Админ сайт, WordPress сайт гэсэн хоёр өөр веб сайт дээр ажиллах болно. WordPress программтай ажиллах орчин нь 2 төрөл байдаг.
Үүнд:
1. Админ веб сайт(back end)-Админ сайт дээр веб сайтын админ,зохиолч болон бусад бүртгүүлсэн хэрэглэгчид ажиллах боломжтой. Хэрэглэгч бүр өөрийн хэрэглэгчийн нэр,нууц үгээ ашиглан админ веб сайт руу нэвтрэн орно. Админ веб сайт руу орж энэ вебийн бүтэц дизайныг өөрчлөн өөрсдийн брэнд сайт болгон сайжруулна.
2. WordPress веб сайт(front end)-Хэрэглэгчдэд зориулсан веб сайт. WordPress веб сайтад хэрэглэгч зөвхөн энэ сайт руу хандаж,мэдээллийг хүлээн авах, унших боломжтой. Админ эрхээр WordPress программд веб сайт байгуулах нь:
1. [Start]-[All Programs]-[WampServer]-[Start WampServer] команд сонгоно.
2. Tasker мөрөнд идэвхжинэ.
3.Mozilla Firefox веб браузерыг нээнэ.
4.Хаягийн мөрөнд localhost/WordPress/wp-admin гэж бичвэл харилцах цонх нээгдэнэ. Хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулж,нэвтрэх товчин дээр дарвал ажлын самбар бүхий харилцах цонх нээгдэнэ.
Самбар(Dashboard)хуудас дээр 8 виджет байрлана.Виджет дээр WordPress веб сайт болон WordPress программтай холбоотой шинэ мэдээллүүд гарч ирнэ. Самбар(Dashboard)хуудас руу анх ороход эдгээр 8 виджет нь бүхлээрээ харагдах бөгөөд виджетийн нэр байгаа мөрөн дээр дарж хураангуй хэлбэрт оруулж болно."яг одоо","плагин" виджетүүдийг дэлгэрэнгүй,бусад "шинэ ноорог","бусад WordPress мэдээ","шуурхай мэдээ","WordPress блог"," шинэ сэтгэгдэл","ирсэн холбоосууд" зэрэг виджетүүд хураангуй хэлбэрээр харагдаж байна. Виджетүүдийн байрлалыг хүссэнээрээ өөрчилж болно.
No comments:
Post a Comment